Эхлэл төгсгөл нь ижилхэн үсний туузанд би дургүй
Эхнээсээ дуустал намуухан урсах урсгал усанд би дургүй
Эвлэрч,муудалцах нь үгүй энгийн үерхэлд би дургүй
Эв эвээ бодон худал инээж сэтгэлээ хуурах тайван амьдралд би дургүй ээ.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад
Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход
Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад
Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад
Бодрол төрдөг өө, надад




















Сонирхолтой мэргэ
Thursday, April 10, 2008
Би хаана төрөө вэ? : Бэгзийн Явуухулан

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хамгийн эрэлттэй бичлэгүүд
-
Энэ өдрийг сайн харж аваарай! Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ. Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид Хорвоогийн бүх үнэн б...
-
Тунгааж бодоогүй юуханд ч Туйлийн дүгнэлт бүү хий Тусдаа өөрөө толгойтой учир Тулгарсан юманд сүүлд дуугар
-
Ивээлт нар мэт цацрах аавын хүү эр хүн та АЛТАН ЭРДЭНЭ Элгэн уулсын оргил мэт ээжийн хүү та МӨНГӨН ЭРДЭНЭ Илчийн улаан гал адил голомтоо зал...
-
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт, Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүр...
-
ßäàðñàí ìýò ñýòãýãäýë òºðæ áàéíà óó? Òýãâýë ç¿ãýýð ë èíýýìñýãëý. Èíãýâýë ñýòãýë ñàíààíû òààëàìæã¿é áàéäàëä óðüä ºìíº áàéãààã¿é ìýò àëãà áîë...
-
Энэ хорвоо дээрх хүмүүс зан аашны хувьд 4 төрөлд хуваагддаг гэнээ. Үүнд: 1. Сангвиник : Өөдрөг үзэлтэй,хурдан шалмаг хөдөлгөөнтэй, харицаха...
-
Хүний нутагт явсан цулбуур эвхэж Хилийнх нь боомтонд ирлээ Торгон хилийн эмзэгхэн зурвасны цаана Тортог суугаагүй эх орны минь сэжүүр Амарж...
-
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Ха...
-
Арвайн түмэн түрүүгээр бороо орсоноос нэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил хүн болно гэдэг энэ гайхамшигт хувь тавиланг өгсөн тандаа баяр...
-
Солонгосын нэгэн хуучны яриа байдаг. Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж сууж гэнэ. Үүнийг харсан нөхөр нь...
Хацрыг минь даарвал тэврээрэй
Миний нутгийн уул

Энэ бол манай архангай аймгийн нэгэн шүтээн юм. Энэ харагдаж буй шүтээн бол Зонхава бурхан юм. Өвөөгийн минь нутгийнхаа уул усыг шүтэж явбал ямарч аюулаас хол байдаг гэдэг үг үнэхээр үнэн санагддаг.Тийм ч учраас би энэ уулаа шүтэж явдагийн
Өглөө болгоныг инээдээр угтаарай.

Хайлтын систем
Энд юу юу
-
▼
2008
(68)
-
▼
April
(16)
- Болохгүй юм гэж бий
- Ачтаныгаа амьдад нь хайрлая
- Билгүүн их номч эрдэмтэн РИ багштан
- Сэрэл мэдрэмжийн ертөнцийгСэтгэлээрээ гоёжУргах, ...
- Би хаана төрөө вэ? : ...
- Б.Лхагвасүрэн- Буруу энгэртэй дээл
- Бавуугийн Лхагвасүрэн :Хил дээр бичсэн шүлэг
- Д. Пүрэвдорж:Тусгаар тогтнол
- Охин үрээ хайрла ...
- Ганцхан ээждээ унших шvлэг : ...
- ХYН ...
- Залуу нас : ...
- Бавуудорж
- Харамчийнханы дууль : Дөнгөтий...
- Өөртөө л итгээрэй
- JUST ONE LAST DANCE: SARAH CONNER
-
▼
April
(16)
Та сэтгэгдлээ бичнэ үү!
Цаг хэд болж байна




















Миний тухай
- Хайрын Од
- Блиц: Чөлөөт цагаараа: Гараараа чамин зүйлс хийх,ном унших,шүлэг унших,дуу сонсох гэх мэт Хэлэх дуртай үг:Тэнэг мунхаг хүнтэй Тэмцэж бүү марга,Тунгааж бодоогүй юуханд Туйлын дүгнэлт бүү гарга Тусдаа өөрөө толгойтой учир Тулгарсан юманд сүүлд дуугар Нөхдийнхөө талаар бодож явдаг бодол: Баярлаж жаргахдаа би тэднийг таниж авдаг Зовж зүдрэхдээ тэд намайг таниж авдаг Амьдралын талаар: Амьдралыг чи алтаар үнэлбэл Амьдрал чамайг алтаар үнэлнэ Эс тоож сохор зоос шиг хандвал Эргээд чамайг Элсний ширхэг адил үлээнэ Дуртай дуу:Ер нь бүгдийг сонсдог Тэр дундаа Сүнс хамтлагийн *Цаг нь болоогүй хайр* Дуртай шүлэг:Хулангийн *Ганцхан ээждээ унших шүлэг* Дуртай зохиол:П.Пүрэвсүрэнгийн *Их тээлийн даваа*,Адал явдалт өгүүллэгүүд, *Харри Поттер-н цувралууд*,Дейл Карнегийн цувралууд





Шинэхэн өдрийг баяр баясгалантай угтахуйд
Шингэх нарыг амжилт бүтээлээр үдэхүйд
Шөнийн оддын доор аавыгаа санахуйд
Шүүдэртэй талд ээжийгээ дагаж явнаа гэж зүүдлэхүйд
Шүлэг төрдөг өө, надад

Намар намрын навчис гуниг дуслуулж унахад
Нас дутдаг хорвоод хоргодон холдоход
Нулимсан дуслаар дарс нэрж шимэн суугаад
Нойргүй хонон шөнийг өнгөрөөж үүр цайлгахад
Найраг төрдөг өө, надад

Хур бороо сэтгэл даган урсахад
Хажууд минь сөхрөх уулс нүдэнд үзэгдэхэд
Харцанд минь тунарах эх дэлхийгээ харахад
Хайртай бүхнээ харамлаж нэгэнтээ мөрөөсөхөд
Халил төрдөг өө, надад

Санахын эгшинд гуниг хагдраасан чамайг санахад
Сайхан дурсамж, сэтгэлийнхээ уянгыг даллахад
Сартай шөнийн бүлээн аялгуу чихэнд сонсогдоход
Сархад агссан найрын хундага хөлчүүрхэхэд
Сайрхал төрдөг өө, надад





Угтах ирээдүй жаргалтай сайхан гэрэлтэхэд
Урт амьдралд уулзсан бүхэн найз шиг санагдахад
Урам тэтгэсэн хэдхэн үгс бурам шиг амтагдахад
Уучилж чадах ухааныг захисан ижий ааваараа бахархахад
Ухаарал төрдөг өө, надад

Ганцаараа дуусах юм шиг гайхал хорвоод инээд цалгиахад
Ганганаж ниссэн шувуу бараа нь тасран алсрахад
Гал шиг сэтгэлийн минь гүнд найргийн гал дүрэлзэхэд
Ганган залуугийн араас даруухан харцаа чулуудахад
Гайхшрал төрдөг өө, надад



Хамгийн хортой зуршил бол санаа зовох
Хамгийн сайхан баяр хөөр бол өгөх
Хамгийн их хоосролт бол өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах Хамгийн сэтгэл ханамжтай ажил бол туслах
Хамгийн муухай зан бол хувиа хич
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайн нойрны эм бол оюун санааны амгалан байдал Хамгийн их хүч бол хайр
Хамгийн мундаг компьютер бол хүний тархи
Хамгийн байхгүй байж болохгүй зүйл итгэл
Хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт бол инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч бол шудрага зан
Хамгийн халдвартай сэтгэл бол урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол аман дотор байгаа зэвсэг
Хамгийн том бэлэг бол хүний залуу нас

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас Зайгүй дотно нөхөрлөлд үхлээс өөр хагацалгүй

Хөөрхөн байгааз
No comments:
Миний блогоор зочилж буй танд баярлалаа.